НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хүн өндөртөө таарсан жинтэй байх ёстой. Биеийн жингээ хянах хэд хэдэн арга бий. бүсэлхийн тойргоо хэмжээнд эмэгтэй хүн 80 см-ээс бага, эрэгтэй хүн 90 см-ээс бага бол өөрийгөө хэвийн байна гэж дүгнэж болно. 40-өөс дээш настай хүн өөрийн өндрөөс 110 см-ийг хасна. 40-өөс доош настай бол өндрөөсөө 100-г хасаад хэвийн жингийн хэмжээгээ мэдэж болно. Цагаан сараар өдөрт гурван айлаар шинэлж, нэг айлд дунждаар гурван бууз, хэрчим мах, сүүтэй цай, нийслэл салат идэхэд дунджаар 4000 Ккал орчим илчлэг авна гэсэн судалгааны дүн бий.
Эрэгтэй хүн өдөрт 2500 Ккал, эмэгтэй хүн 2200 Ккал илчлэг авбал биеийн жингээ барих боломжтой гэж үздэг бол цагаан сараар гурван айлд ороход 4000 Ккал илчлэг авахаар байна.
Гурван айлаар ороход 3500 Ккал илчлэг 420 грамм өөх болж биед хуримтлагдана. Тийм учраас алхах, гүйх зэргээр илчлэгийг шатаах дасгал хөдөлгөөн хийгээрэй" гэв.
Сэтгэгдэл (1)