Монгол түмний уламжлалт сар шинийн баярын ширээний гол идээ болох ууцны дундаж үнэ 2024 оны нэгдүгээр сарын 29-ний байдлаар өмнөх онтой харьцуулахад 62.0 хувиар нэмэгдсэн дүнтэй байна гэж ҮСХ-оос мэдээлсэн. Тодруулбал,
Ууцны үнэ:
- 2019 онд доод үнэ 150 мянган төгрөг, дээд үнэ 330 мянган төгрөг байсан бол
- 2023 онд доод үнэ нь 200 мянган төгрөг, дээд үнэ нь 350 мянган төгрөг байв.
- 2024 онд доод үнэ 240 мянган төгрөг, дээд үнэ нь 650 мянган төгрөг байна.
Цагаан сарын өдрүүдэд улсын хэмжээнд иргэд 200-500 тэрбум төгрөгийг хэрэглээндээ зарцуулдаг.
- Хэвийн боовны дундаж үнэ 23.3 хувиар,
- сүүн ааруулны дундаж үнэ 35.0 хувиар,
- хорхой ааруулны үнэ 53.1 хувиар тус тус өссөн талаар мэдээллээ.
Жил бүрийн цагаан сарын үеэр зах зээлд нэг их наяд төгрөг эргэлддэг.
Хэвийн боовны үнэ \ширхэг\:
- 2029 онд 2643 төгрөг,
- 2023 онд 4238 төгрөг,
- 2024 онд 5227 төгрөгийн үнэтэй байна.
Ааруул:
- 2023 онд сүүн ааруул кг нь 28.400 төгрөг байсан бол
- 2024 онд сүүн ааруул кг нь 38.354 төгрөг байна.
Хорхой ааруул:
- 2023 онд кг нь 19.600 төгрөг байсан бол
- 2024 онд 30.000 төгрөгийн үнэтэй байна.