Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар дугаарыг тэгш, сондгойгоор зорчих шийдвэрийн хэрэгжилт өнөөдрөөр дууссан. Тухайлбал, Сүүлийн гурван өдөр иргэдээс санал асуулга авахад 55 хувь нь үргэлжлүүлэхгүй, 45 хувь нь үргэлжлүүлэхийг дэмжинэ хэмээн саналаа өгчээ. Тиймээс ажлын нэг өдөрт дугаар нь гардаггүй хуучин хязгаарлалтаа маргаашаас эхлэн мөрдөхөөр болжээ.