Замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийгээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ сарын 31-нд эл шийдвэрийн хэрэгжих хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй. Харин дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх талаар Нийслэлээс иргэдийн дунд санал асуулга явуулсан билээ.
Санал асуулгад нийт 8038 хүн оролцсон байна. Үүнээс 55 хувь нь буюу 4455 иргэн эсэргүүцсэн саналыг өгчээ. Тэгвэл НЗДТГ-аас 19:00 цагт дугаарын хязгаарлалттай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөөр боллоо.