Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Улаанбаатар-Эрээний чиглэлийн зорчигчийн галт тэргийн хуваарьт бага зэрэг өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 08, 11, 15, 18-нд Улаанбаатараас Эрээний чиглэлд зорчихгүйг Улаанбаатар төмөр замаас мэдээллээ.
УБТЗ-ын цахим хуудсанд “Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяртай давхацсан тул эл өдрүүдэд тус чиглэлд зорчих иргэдийг аяллаа эрт төлөвлөж, бусад боломжит тээврийн хэрэгсэл сонгохыг сануулъя” хэмээн мэдэгджээ.