Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хоёрдугаар сарын хуваарь гарчээ. ХХҮЕГ-аас мэдээлснээр хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 7-нд шилжүүлэх бол ахмадуудын тэтгэвэр, насны хишиг, хүнсний талон зэрэг есөн төрлийн халамжийг хоёрдугаар сарын 8-нд олгоно. Харин эхийн алдар одонгийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20, 22-нд өгнө.