Замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийгээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ сарын 31-нд эл шийдвэрийн хэрэгжих хугацаа дуусгавар болох ч дахин эсэх талаар Нийслэлээс иргэдийн дунд санал асуулга явуулж байна.
Санал асуулгад одоогоор 4609 хүн оролцоод байна.Үүний 57 хувь нь буюу 2616 хүн дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжихгүй гэдэгт санал өгчээ. Мөн тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг сунгах эсэх санал асуулга өнөөдөр 17:00 цагт дуусна.
Сэтгэгдэл (1)