Манай улс БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдаж авахаар болсон. Тэгвэл одоогоор 485 шинэ автобусыг хотод авч ирсэн байна. Үүнээс 115 нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа аж. Өнөөдөр орой нэмж 50 автобус нийслэлд ирнэ. Ирэх сарын 2-ны өдөр гэхэд 600 автобус бүгд Улаанбаатарт ирсэн байхаар төлөвлөсөн болохыг холбогдох албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (3)