Замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийгээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ сарын 31-нд эл шийдвэрийн хэрэгжих хугацаа дуусгавар болох ч дахин эсэх талаар Нийслэлээс иргэдийн дунд санал асуулга явуулж байна.
Санал асуулгад одоогоор 2683 хүн саналаа өгөөд байна.Үүний 60 хувь нь буюу 1597 хүн дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжихгүй гэдэгт санал өгчээ.
Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг маргааш буюу нэгдүгээр сарын 31-нийг дуустал авна.