Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
08.00 цагт Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн Засгийн газрын тайланг танилцуулах уулзалт Grandkhaan Irish Pub /2 давхарын уулзалтын танхимд болно.
08.30 цагт Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс эрхзүйч, хуульчид оролцсон “Democracy transformation” сэдэвт уулзалт “Интерном”-ын кафед зохион байгуулна.
09.00 цагт Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, Хөдөлмөр эрхлэлтийн хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалт ХНХЯ-нд болно.
10.00 цагт Хавдрын эсрэг Дэлхийн өдрийг угтан хорт хавдрын өвчлөл, тусламж үйлчилгээний талаар ХСҮТ-д мэдээлнэ.
Гадаадын хөрөнгө оруулалтын хуультай холбоотойгоор МоАХ-ноос мэдээлэл хийнэ.
“Trade Finance Forum” худалдааны санхүүжилтийн форум “Шангри Ла” зочид буудалд болно.
13.40 цагт “Авлигын төсөөллийн индекс-2023”-ыг “Трансперенси интернэшнл” байгууллагаас зарлана. Нээлттэй нийгэм форумын байранд.
14.00 цагт “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх нь” төслийн үр дүнг МҮХАҮТ-д хэлэлцэнэ.
“Бүсчилсэн хөгжил-Хүнд үйлдвэрлэл, технологийн парк” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг УУХҮЯ-нд болно.