Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт Улсын Ерөнхий Прокурорын Газраас ажлын хэсэг байгуулжээ.
Тодруулбал, тус ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.
Сэтгэгдэл (1)