Циркийн барилга байгууламжийн үйл явцын талаар Нийслэлийн засаг дарга асан Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Тэрбээр "Компанийн удирдлагуудаас асууж тодрууллаа. Циркийн барилга байгууламжийн ажил нь хийцлэл, үндсэн хэв маяг, загварчлалаа өөрчлөхгүйгээр хэвийн явагдаж байгаа бөгөөд одоо дотоод заслын ажил хийгдэж байгааг хэлж байна. Энэ оны тавдугаар сарын 1 гэхэд барилгын ажил бүрэн дуусч ашиглалтад оруулахаар мэргэжлийн компанийн залуус өдөр шөнөгүй ажиллаж байна" гэжээ.
Сэтгэгдэл (3)