Засгийн газрын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар буюу энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд эхлүүлэх чиглэл гарсан.
Тус ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Чайна энержи групп” ХХК-ийн дэд захирал Кан Фэнвэй, Хятадын Үндэсний төмөр замын газрын дэд дарга Ан Лушень болон холбогдох албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотноо хуралдаж, Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард багтаан эхлүүлэх ажлын явцын талаар ярилцжээ. Энэ үеэр хоёр улсын хилээр нэвтрэх хяналт, шалгалтыг хурдасгах, шинэ технологи шийдлийг нэвтрүүлэх ажлыг зураг төсөлд тусгаж ажиллах тал дээр санал солилцов.
Сэтгэгдэл (1)