Дүнжингаравын уулзарт гарсан гал түймэртэй холбоотой асуудлаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Гал түймэрт түлэгдэж гэмтсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас өнгөрсөн шөнө 19 настай нэг иргэн харамсалтайгаар амь насаа алдсан. Нэг иргэний биеийн байдал хүнд, дөрвөн хүний биеийн байдал маш хүнд, найман хүн хүндэвтэр зэрэгтэйгээр эмчилгээ үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.
10, 20, 30 хүн нас барсан гэх үндэслэлгүй мэдээллийг түгээхгүй байхыг хүсье. Хүний амь нас эрсэдсэн асуудлыг байтугай бэртсэн тоог нуун дарагдуулах боломж байхгүй" гэв.
Сэтгэгдэл (11)