Онцгой байдлын албан хаагчид өчигдөр гал түймрийн таван дуудлагын дагуу ажиллажээ.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Монелын 50 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын "Киа спортеж" загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг10 дугаар хорооны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраажээ.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг19 дүгээр хороо, 90 дүгээр байрны С орц хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны С орцны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 56 иргэн / том хүн 34, хүүхэд 22/-ийг аюулгүй газарт гаргасан байна.
- Дархан-Уул аймаг, Дархан сум7 дугаар баг дахь “Дархан худалдааны төв” хогийн цэг шатаж байна дуудлагыг 01.26-ны өдрийн 02:39 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус худалдааны төвийн 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг ажиллаж унтраажээ.
- Сэлэнгэ аймаг, Баянгол сум Гонир багийн Төмөр замын 10 дугаар хэсгийн 3 дугаар байр байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 02:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 8х16 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Сэтгэгдэл (1)