Энэ жил шинийн 1-3-ны бүх нийтийн амралтын өдөр бямба, ням, даваа гарагт таарч байгаа юм. Энэ нь орон нутгийн оюутнуудад хүндрэлтэй байгааг үндэслэн МУИС-ийн захиргаанаас дотоод зохицуулалт хийж эхэлжээ. Тодруулбал, тус сургууль Цагаан сарын өдрүүдийн хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
МУИС-ийн захиргаа 2024 оны хоёрдугаар сарын 2-12-ны өдрийн лекц, семинарын хичээлийг цахимаар орох шийдвэр гаргасан байна. Дээр дурдсан өдрүүдийн лабораторийн зарим хичээлийг 2-4 дүгээр сарын бямба гаргуудад тодорхой хуваарийн дагуу танхимаар нөхөж орно. Хичээл 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс танхимаар хэвийн хичээллэнэ. Лабораторийн хичээлийн нөхөх хуваарийг жич оруулахаар болжээ.