Дашваанжил компанийн төлөөлөл Д.Мөнхжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид нар Монгол Улсад мөрддөг дүрэм журмынхаа дагуу шаадлага хангасан тээврийн хэрэгслээр үйлчилгээгээ явуулж байгаа. Үүнийг хариуцсан авто бааз манай компанид бий. Дэлхийн стандартаар, шаардлага хангасан тээврийн хэрэгслийг ОХУ, Япон, Солонгос, Хятад улсаас авч ашигладаг.
Энэ бол талх шиг дураараа авдаг машин биш. Төмрийн нимгэн зузаан гэдэг тухайд шалгалтаар ил болно. 2019 онд Шадар сайдын гаргасан тушаалын дагуу заасан аюултай аяаа тээвэрлэх маршрут байдаг. Тус маршрутын дагуу, заасан цагтаа явсан. 2024 онд орж ирсэн, шинэ автомашин байсан. Замын Үүд, Өмнөговь руу чиглэлд хот хоорондын тээвэр хийдэг автомашин. Заасан маршрутын дагуу хотыг нэвтрэн гарахаар явж байсан гэсэн үг.
Бүртгэлтэй, бүртгэлгүйн хувьд шалгалт явуулж байгаа болохоор хэлэх боломжгүй. Жолоочид мэргэжлийн үнэмлэх бүх зүйл нь байгаа" гэлээ.
М.Дэвээ