Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Галд өртсөн 63 айлын 198 орчин суугч бий. Хэвийн амьдралын горим шилжүүлэхтэй холбоотой зардал буюу засвар, тохижилтын асуудлыг нийслэлийн тамгын газраас шийдвэрлэнэ. Өнөөдрийн хуралдаанаар тухайн иргэдийг түр түрээсийн байранд шилжүүлэх, тус түрээстэй холбоотой зардал буюу 1,4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Шатсан автомашины хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ" гэв.
Д.Батчулуун