Цаг үеийн асуудлаар Ардчилсан намын гишүүн О.Чулуунбилэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд бид дөрвөн аврагчаа алдлаа. Хүүхдүүд өнчирч үлдэж байна. Гурвын гурван генералтай ОБЕГ дөрөв дэх оршуулгаа хийж байна.
Сая болсон ослыг хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэж тайлбарлаж байсан. Ийм гамшигт бэлэн байх ёстой хүн нь Г.Ариунбуян генерал биш юм уу.
БЗД-ийн онцгой байдлын анги нь 2023 оны шилдэг анги болсон. Яагаад шилдаг анги болчихоод гурван хүнээ алдаад байгаа юм бэ. Энэхүү 63 дугаар ангийн хашаан дотор баригдаж байгаа "Онцгой" хэмээх хотхон нь ашиглалтад орохгүй удаж, иргэд ар гэрийнхэн гомдоллож байна. Хийтэй холбоотой гал унтраах журам гэж байдаггүй гэсэн. Гал унтраах дүрэм журмаа унших хэрэгтэй. Түүнд газаас үүдэлтэй галыг хэрхэн унтраах талаарх дүрэм журам бий. Аврагч 1 сая төгрөгийн цалинтай. Гэтэл тэд осолд өртөөд эндээд байна. Удирдлагуудыг өөрчилж болох ч дараагийн адилхан л хүн ирнэ. Тиймээс тогтолцоог өөрчлөх томоохон бодлого хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (6)