Өнөөдрийн 11 цаг 40 минутын байдлаар "100 айл", "5 буудал", "Хайлааст", "Баянхошуу", "Дамбадаржаа" орчмын агаарын бохирдол чинээндээ тулж, чанарын индекс 400-г давав. Мөн МҮОНРТ, Шархад, 1-р хороолол орчим их бохирдлын хэмжээнд байна. Тодруулбал, АЧИ 401-500 хүрсэн тохиолдолд "Маш их бохирдолтой" гэж үзнэ. Энэ үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлнэ.
Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатай юм.
М.Жаргал