Нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж, байгаа хэдий ч 2023 оны мөн үеийнхээс 5-50 см бага, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх тасгаас анхаарууллаа.