ОБЕГ-аас цагт цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан алба хаагчдын хувцасны хангалт, стандартын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, Хурандаа Я.Гантөмөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Онцгой байдлын байгууллагын хувцас хангалтыг техник, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, өдөр тутмын хувцас хэрэгсэл гэж гурав ангилж үздэг. Харин тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн жилүүдэд хангалттай буюу өндөр чанартай техникүүдээр тоноглогдож байгаа. Мөн улсын төсвөөр "Тоёота" маркийн автомашинуудаар парк шинэчлэлийг хийсэн.
Хүн нэг бүрийн тусгай зориулалтын багаж хэрэгслийн хувьд улсаас олгосон төсвийнхөө хэмжээнд худалдан авалтаа хийдэг.
Чанар стандартын дагуу худалдан авалтыг хийж, мөрддөг тусгай стандарттай. Бид нэг зүйлтэй тулгардаг. Хувцас хэрэгсэл өндөр үнэтэй, чанартай байх хэрээр тоо хэмжээ нь буурдаг. Тийм учраас бид улсынхаа цаг агаарт тохирсон боломжийн үнэтэй хувцас хэрэгсэл авахыг зорьдог" гэв.
Сэтгэгдэл (6)