Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Нэгдүгээрт, осолд өртөж амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэх үүргийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг болгосон. Хоёрдугаарт, ослоос болж үүссэн хохирлын хэмжээг тогтооно. Нийт 29 машин, 60 айлын шатсан орон сууцны хохирлыг тооцоолж, хохирсон өрхүүдийг түр хугацаанд түрээсийн байранд байлгах төлбөрийг нийслэлээс шийдвэрлэж өгөхийг үүрэг болгоод байна. Гуравдугаарт, галд өртсөн байрыг яаралтай засварлана. Цаашид эрүүл аюулгүй орчин, гамшиг эрсдэлтэй тэмцэх байгууллагын чадварыг сайжруулахад анхаарна” гэдгийн дурдсан юм.