УОК-оос БЗД-ийн 26-р хороонд гарсан ноцтой ослын талаар мэдээллээ. Энэ үеэр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Дашваанжил ХК-ийн 2167 УЕ улсыг дугаартай автомашин НИТХ-ын 2014 оны 102-р тогтоолоор батлагдсан нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах зөвшөөрөл өгөх журмын 2.2 дахь заалтын дагуу С,Е ангиллын зөвшөөрөл авсан гэх мэдээлэл бүртгэгдээгүй байна" гэв.