Манай улсад үйл ажиллагаа явуулж буй Герман, АНУ-ын Элчин сайд албан ёсны цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ. Тодруулбал, АНУ-ын Элчин сайдын яамны албан ёсны хаягт “Өнгөрсөн шөнө Дүнжингарав худалдааны төвийн орчимд аймшигт осол гарсанд гүнээ харамсаж байна. Сэтгэл донсолгосон энэхүү ослоор амь насаа алдсан ОБЕГ-ын албан хаагчдын ар гэр, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Гэмтсэн иргэдийг хурдан, бүрэн эдгэрэхийг хүсэж, энэхүү ослоор ойр дотнынхон, хамтран ажиллагсдаа алдсан, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүст дахин гүн эмгэнэл илэрхийлье. Элчин сайд Буанган” гэжээ.
Сэтгэгдэл (1)