Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна тохижилт зэрэг ажлууд бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ.
Тус барилга 320 суудалтай нэг давхартаа хичээлийн төв байртайгаа хүзүүвчээр холбогдсон зоорьтой 3 давхар барилга юм. Гал тогоо, хоолны заал, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө, хичээлийн анги танхим, болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг “Форум арт, Дукат” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Тамга уул” ХХК тус тус хийж гүйцэтгэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлжээ.
Ташрамд дурдахад, сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж буй юм.