Улаанбаатар хотын зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгах ажилд үндэсний бөхийн дэвжээнүүд оролцохоор болжээ.
Тодруулбал Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүү, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж болон бөхийн дэвжээний төлөөллүүд өчигдөр уулзжээ.
Тус уулзалтаар бөхийн дэвжээнийхэн нийгмийн хариуцлагын хүрээнд халтиргаа гулгаа ихээр үүсэж иргэд, хүүхэд багачууд зорчиход хүндрэлтэй болсон газруудад гаргасан хуваарийн дагуу цэвэрлэхээр болсон талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. Энэхүү ажлыг Ховд болон Хөвсгөл аймгийн дэвжээний бөхчүүд эхлүүлж, бусдыгаа уриалан дуудна.
.