НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болох бөгөөд ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Тохиролд 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд орох юм.
Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.