Гал түймэрийн улмаас Түлэнхийн төвд 14 хүн хүргэгдэн ирснээс дөрвөн иргэн анхны тусламж авчээ. Харин таван хүн эрчимт эмчилгээний тасагт, мөн таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй иргэдийн биеийн 80-90 хувь нь түлэгдсэн буюу 3-4 дүгээр зэргийн түлэгдэлтэй байна. Биеийн байдал нь маш хүнд гэх мэдээллийг тус төвөөс өглөө.