ACS Publications-ийн мэдээлснээр дэлхий дээр жил бүр хэдэн мянган хүн газ алдагдал болон дэлбэрэлтийн улмаас хорвоог орхидог байна. Өнгөрөгч шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дүнжингаравын уулзварт 60 тонн газ дэлбэрсэн аймшигт үйл явдал болсон. тэгвэл бид та бүхэнд газ тархсан хэсэгт хэрхэн эрүүл мэндээ хамгаалах тухай зөвлөгөөг хүргэж байна.
Илрэх шинж тэмдэг
- Хэвлийн хэсгээр өвдөх
- Толгой эргэх
- Толгой өвдөх
- Дотор муухайрах
- Цээжний өвдөлт
- Ядаргаа
- Булчингийн хяналт алдагдаж, сулрах
- Арьс ягаарах
- Уруул хурц улаан өнгөтэй болох
Эдгээрээс гадна сонсгол муудах, нүд бүрэлзэх, зүрхний цохилт болон цусны даралт ихсэх, хөлрөх зэрэг таагүй шинжүүд илэрдэг байна. Хордлогын шинж тэмдэг ихэсвэл зүрх зогсож, үхэлд хүргэх аюултай тул яаралтай эмчид хандах нь хамгийн зөв алхам ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)