"Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр гарсан ослын талаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Галын бүсэд байсан оршин суугчдад эмнэлгийн үзлэг, үйлчилгээ үзүүлсэн. Мөн 62 өрхийн 178 иргэн ослын улмаас хохирсон гэх мэдээлэл байна. Эдгээр иргэдийн нийгмийн баталгааг хэрхэн хангах вэ гэдэг асуудал хөндөгдөж байна.
Одоогийн байдлаар 11 айлын 43 иргэн зочид байдалд байрлаж байгаа гэх мэдээлэл хамгийн сүүлийн байдлаар ирсэн. 28 шатсан машиныг зөөвөрлөх ажиллагаа хийгдэнэ.
Үзлэг дууссаны дараа осол болсон газрын цэвэрлэх, ариутгах арга хэмжээ авна. Мөн галд өртсөн барилга байгууламжийн хийцлэлд өөрчлөлт орсон байна уу, нурах эрсдэл бий юу зэрэг мэргэжлийн дүгнэлтүүдийг хийнэ. Одоогоор судалгааны ажил хийгдэж байна. Нийслэлийн хэмжээнд бүх бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Осол халтиргаа, гулгаанаас болсон эсэх дүгнэлтийг хуулийн байгууллага гаргана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)