ОБЕГ-т 09:30 цагт Цаг үеийн нөхцөл байдалтай /гал түймэр/ холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийнэ.
PUMA-гийн 2 давхарт 11:00 цагт Нийслэлийн Ардчилсан нам, эрдэмтэд, судлаачидтай хамтран "УТААГҮЙ ШИЙДЭЛ" хэлэлцүүлэг хийнэ.
Авлигатай тэмцэх газрын үүдэнд 11:00 цагт Монгол Улсын иргэн, Сануулга.мн сайтын сэтгүүлч Б.Галмандах “Таван Толгой түлш” компанийн талаар 50 хуудас баримт бүхий материалыг АТГ-т шалгуулахаар хүлээлгэн өгнө.
Монгол ньюс” хэвлэлийн хурлын танхимд 11:00 цагт садар, самуунтай тэмцэх зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд цуглуулсан баримт мэдээллийн талаар “Архи, тамхигүй Монгол” НҮТББ-аас “мэдээлэл хийнэ.
Боловсрол суваг телевизээр шууд дамжуулна 13:00 цагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно.