Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрчээ. Энэ талаарх дуудлага 24-ний 01:07 цагт НОБГ-т цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар хохирлын хэмжээ, хүний амь эрсэдсэн эсэх нь тодорхой болоогүй байна.
Түүнчлэн галын тархалтыг хумьж, гал тархах эрсдэлийг зогсоосон. Гэвч орон сууцанд тархсан галын голомтыг бүрэн унтраагаагүй байгаа талаар ОБЕГ-аас мэдээлжээ. Галыг бүрэн унтраасны дараа шалтгааныг тодруулах шалгалтын ажил үргэлжилнэ.
Гал тархсан байрнаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Шаардлагатай хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, нүүлгэх зохицуулалтыг ийж байна.
Сэтгэгдэл (2)