Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Б.Баатарзориг нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж, Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нар Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдон ажлаа хүлээн авах үйл ажиллагаа Төрийн албаны зөвлөлийн “Инновац” танхимд боллоо.
Үйл ажиллагаанд Улсын их хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Ц.Амартөгс, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан, шинээр томилогдсон гишүүн Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нар болон Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны нийт албан хаагчид, албаны бусад хүмүүс оролцлоо.
Төрийн албаны зөвлөлийн гишүүний ажлаа хүлээлгэж өгч байгаа, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тус үйл ажиллагааг нээж, Төрийн албаны гарааны нөхцөл, өнөөдрийн үр дүн, шинэтгэлийн үйл явцын талаарх тоон мэдээллийг танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тогтоолыг уншиж, танилцуулж, шинээр томилогдсон гишүүн Лхагвын Цэдэвсүрэн, Баярын Пүрэвдагва нарт Төрийн албаны зөвлөлийн гишүүний үнэмлэхийг гардуулан өгөв.
Төрийн албаны шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлж, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн албанд ёс зүй, шинэ соёл, хандлагыг төлөвшүүлэхэд манлайлан үр дүнтэй ажиллаж, ажлаа хүлээлгэн өгч байгаа Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нарт талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.
Төрийн албаны зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдийн бүрэн эрх 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.