Сайжруулсан шахмал түлшний орц, найрлага, барьцалдуулагч, түүхий эдийн материалтай холбоотой зөрчил маргааны талаар барьцалдуулагч эд үйлдвэрлэгч “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг мэдээлэл өгөв.
Тэрбээр "Нийслэлд анхны шахмал түлшийг манай компани нийлүүлж байсан. Энэ түлшний материалаар Тавантолгой түлш компанийг байгуулсан юм. Одоогийн шахмал түлш муудсан уу, муудсан. Энэ бол үнэн. Шахмал түлшний технологийг гурван жил өөрчилж болохгүй гэдгийг тухайн үед У.Хүрэлсүх ч хэлж л байсан. Тэр хугацаанд сайжруулах тал дээр л ажиллах байсан. Надад хэрүүл хийх зав байдаггүй. Таван Түлш компанийн мэдэгдэлд хариу өгч байна. Шахмал түлш бол эвгүй эд. Хатуу түлшид шаталтын процесс бий. Зузаан нь 2 см байх ёстой. Тухайн үед зузаан, нимгэни асуудалд нухацтай ханддаг байсан.
Технологийг нь ийм аймшигтай болгочихно гэж бодсонгүй. 2021 онд манай компани нь дээрх компанид барьцалдуулагч материал нийлүүлдэг байсан. Одоо барьцуулагч материалийг нийлүүлэх хүсэл байгаа ч сонирхол байхгүй болчхоод байна.
Тавантолгой түлшийн янз бүрээр хийчихсэн зүйлээс эрдэмтдийн Улаанбуудайгаар хийсэн хоргүй бүтээл буюу барьцалдуулагч маань ялгарч харагдахгүй шүү дээ. Муу юмтайгаа хольчихоод муу Ганзоригийнх л гэнэ биз дээ. Барьцалдуулагчийг химийн хүрээлэнгийн эрдэмтэд хийсэн юм. Стандартгүй юм хэрэглэж болохгүй шүү дээ. Бүх зүйл стандарт байх хэрэгтэй. Улстөр бол надад ямар ч хамаагүй, би бол инженер хүн.
2019 онд надаас авч байсан. Одоо яагаад авахгүй байгааг нь мэдэхгүй байна. Бүхэл бүтэн аймаг хэрэглээд угаартаагүй л явж байна.
Шахмал түлш бол хэвлэх, дарах гэдэг хоёр ажиллагаанаас бий болдог. Мөн холих ажиллагаа байна. Харин нунтаглагаа бол бат бөхөд нь нөлөөлнө. Муу нунтагласан нүүрсийг шахах юм бол үүрэмтгий болно.
Одоогийн шахмал түлшний зузаан их байна. Хоггүй гаргахын тулд өндөр даралтаар хүчтэй шахаж байна. Маш их нягт үүссэн учраас шахмал түлшний дотор тал нь шатаж өгөхгүй, хий нь дотроо уугиад байна. Вааран саванд орчихсон юм шиг болоод байна.
2019 онд дандаа цардуулан суурьтай цавуугаар наадаг байсан. Орост ч, дэлхийн бусад оронд ч ургамлын гаралтай цавуугаар барьцалдуудагч хийдэг. Химийн аргаар гаргаж авсан цардуулыг хэзээ ч хэрэглэдэггүй. Яагаад гэвэл шатахдаа аюултай. Би хагас коксыг 100 хувь дэмждэг. Гэхдээ айлын зууханд түлэх хагас коксыг хятадаас авахыг дэмжихгүй, хэцүү. Мөн бид мидлингийн илчийг гаргаж ирж чадахгүй шүү.
Манан үүсчихгүй, бага утаатай, хоргүй түлшийг Тавантолгой түлш компани үйлдвэрлэх хэрэгтэй.
Барьцалдуулах материалыг маш их судалсан. Барьцалдуулах материалын үйлдвэр барь гэж улсаас төсөв өгч, 200 гаруй сая төгрөгөөр дэд станц бариад, 5 аймгийн тогийг салгаж байж залгаж барьж байлаа. Шохой шатахаараа нарийн тоосонцор болдог. Дэлхийн аль ч оронд шахмал түлшний барьцалдуулагчид шохой ашигладаггүй. Утаа ихэссэн сүүлийн хугацаанд манай “Баялаг эрдэнэ цом” ХХК барьцалдуулагч огт нийлүүлээгүй.
Дөл багатай шахмал түлш түлвэл угаартана. Миний таамаг алдаагүй байх аа.
Иргэдэд анхааруулж хэлэхэд бүх төрлийн зууханд яндангийн хаалтыг бүгдийг нь авч хая, огт битгий хэрэглэ. Дутуу шатсан шахмал түлшийг сэтгүүрээр цохиж бяцлаад бүрэн шатааж дуусга. Зуухны амаар гарах түүний утаа бол угаарын хий биш. Би түүнд итгэлтэй байгаа" гэв.
М.Дэвээ