МАН-ын гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" холбооноос кабинетын зарчмаар ажиллаж чаддаггүй сайд нарт хариуцлага тооцож, МАН-ын гишүүнчлэлээс хасах шаардлагад гарын үсэг цуглуулах арга хэмжээ болж байна. Энэ үеэр Б.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цөөхөн хэдэн хулгайч нарын хийсэн хулгайд МАН намаараа, олноороо буруутгагдаж эрх ашиг нь хөндөгдөж байна. Бид тэрхүү гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа юм.
Төр засагтаа ард иргэд нь ханддаг шиг намынхаа удирдлагуудад гишүүд нь хандаж байна.
Яллагдагчаар татагдсан тохиолдолд МАН-ын гишүүнээс түтгэлзүүлдэг болсон. Гэтэл зарим хүнд энэ зүйл үйлчлэхгүй байна" гэв.
Сэтгэгдэл (6)