НИТХ-ын ХҮН намын бүлэг автомашины дугаар олголт, дугаарын хязгаарлалт болон нийтийн тээврийн автобусны маршрутын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэд НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цахиргаадалт. 1990 оноос бид цахиргаадалтаас салж байгаа гэж ойлгосон. Гэтэл өнөөдөр бүх зүйлийг захиргааны аргаар, хэнээс асуухгүй шийдэж байна. Хүний саналыг авдаг, иргэдтэйгээ ярилцдаг, стресс өгөлгүй хийдэг мэргэжлийн чиг хандлага хаачсан бэ гэж асуумаар байна.
Нийтийн тээврийн салбар бүрэн дампуурлаа. Хөхөө өвлийн хүйтнээр, мөн л бямба ням гарагт гэнэтхэн л шийдвэр гаргасан.
Х.Нямбаатар гэдэг хүн ням гарагт нийгмийг цочроосон шийдвэрүүдээ гаргаж ирсэн байна. Иймд энэ хүнээс хариуцлагыг нь шаардах цаг боллоо хэмээн харж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)