Нийслэлийн нийтийн тээврийн 71 чиглэлийг буцаан сэргээсэн асуудлаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах мэдээллийг хийлээ.
Тэрбээр “Иргэдээс хамгийн их ирсэн 71 чиглэлийг буцаан сэргээсэн. Тухайлбал, гол ачаалал авдаг үндсэн чиглэл, мөн хот орчмын 15 чиглэлийг хэвээр үлдээж байгаа. Дунд таван чиглэлийн хувьд гэр хорооллоос буюу өндөржилт ихтэй газруудад том оврын автобус явах боломжгүй байгаа тул дунд оврын автобус явуулж эхэлсэн. Энэхүү зохицуулалт нь гэр хорооллын иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилготой. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд дээрх чиглэлээр нийтийн тээвэр үйлчлэхэд иргэдэд хүрэх хүртээмж нь сайн байна гэдэг судлагаа гарсан тул өөрчлөхгүй хэвээр үлдээсэн. Чиглэлүүдийг өөрчилсөн нь нэг буудал дээр 28 автобусын чиглэл давхацдаг байсныг арилгах зорилгоор энэ өөрчлөлт хийсэн.
Мөн хамгийн их иргэд зорчдог чиглэлийг авахын тулд нийтийн тээврийн салбарт бизнес эрхлэгчдийн дунд маш том өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчил үүсдэг энэ тогтолцооноос салах хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр нийтийн тээврийн шинэчлэлийг эхлүлж, 65 хувийн өөрчлөлт хийж, цааш нь үргэлжлүүлээд явахаар болсон" гэв.
Сэтгэгдэл (7)