Нийтийн Тээврийн Газраас автобусны чиглэлүүдийн дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
UB Smart Bus аппликейшныг “Улаанбаатар смарт карт” компани бүтээж, хөгжүүлсэн, сервер нь БНСУ-д байрладаг. Улмаар нийслэлийн иргэдийн мэдээлэл гадаадын компанид төвлөрч байгаа нь эрсдэлтэй гэж үзэн нийтийн тээврийн шинэ төлөвлөлтийн хүрээнд тус аппликейшнийг хэрэглээнээс халсан. Тэгвэл шинээр хэрэглээнд нэвтрүүлсэн "imap" аппликэйшн дээр нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна гэдгийг НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.
Сэтгэгдэл (1)