Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ сарын 21-ний өдөр нийт 1528 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1185, гэмт хэргийн шинжтэй 72 дуудлага, мэдээлэл байна.
Үүнээс хүний биед халдах 53, хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 82, хулгайлах 30, эрүүлжүүлсэн 105, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 тохиолдол тус тус бүртгэгджээ.