Нийтийн тээврийн шинээр нээсэн 74 чиглэлд 1075 автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарч эхэллээ.
Шинэ маршрутын мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулснаас гадна "Номад Жеографик" ХХК-тай хамтран цахим системд оруулж байгаа юм. Уг системд хотын хойд хэсгээр явж буй маршрутаас урд чиглэл рүү зорчих дамжин суух маршрутын зураглалыг оруулсан аж. Мөн үйлчилгээнд гарч буй 1075 автобусанд маршрутын мэдээллийг QR хэлбэрээр, иргэдэд ойлгомжтойгоор байршуулаад байна.
Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой. Гар утасны аппликейшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор оржээ.
Сэтгэгдэл (1)