Шинээр оруулж ирж буй автобуснуудыг хүлээн авсан тул маргаашаас эхлэн шинэ маршрутаар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Иймд өнөөдөр шинэ чиглэл буюу маршрутыг танилцууллаа.
Энэ үеэр imap.mn цахим хуудсыг мөн танилцуулав. Энэ хуудаснаас байгаа байршлын мэдээллээ оруулан, хаашаа явахаа бичихэд та явганаар хэдэн минут зорчих, ямар дугаарын автобусаар зорчих гэх мэт мэдээллийг хүлээн авах боломжтой гэв. Удахгүй аппликэйшн хөгжүүлэлт нь дуусах аж. Энэ цахим хуудсыг "Geographic nomads" компани хөгжүүлжээ.
Сэтгэгдэл (1)