Нарны хорооллын гүүрэн гарцыг албан ёсоор нээж байна. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "1,2 тэрбум төгрөгөөр тендерт ялсан компани энэ ажлыг хийж гүйцэтгэлээ. Нарны хорооллын иргэд маань хотын төвд үйлчилгээ авахдаа заавал машинтай явах гээд байдаг. Харин одоо явган, дугтайтайгаа хойшоо гараад үйлчилгээ авах боломжтой болж байна. Энэ удаагийн тендерт шалгарсан компани маш сайн хийж гүйцэтгэлээ. дахин цаад талын гарц хийхэд оролцоосой хэмээн хүсч байгаа юм. Алтай хотхон болон Нарны хорооллын нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хажууханд нь сургууль барих гээд газрыг нь шийдээд өгчихсөн. 1200 хүүхдийн сургууль баригдана" гэв.
Сэтгэгдэл (5)