Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Дорноговийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө баруун, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.