Мал тооллогын урьдчилсан дүнгээр, улсын хэмжээнд 2023 оны эцэст 64.7 сая толгой мал тоологджээ. Тухайлбал:
- адуу 4.8 сая,
- үхэр 5.4 сая,
- тэмээ 473.9 мянган,
- хонь 29.4 сая,
- ямаа 24.6 сая,
Мал тооллогын дүнгээр 247.9 мянган малтай өрх тооллогод хамрагдаж, өмнөх оныхоос 425 өрхөөр буурсан байна. Малтай 189.3 мянган өрх жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэр болгож байна. Малчин өрхийн тоо өмнөх оныхоос 1.5 мянгаар буурчээ.
Малчин өрхийг малын тоогоор нь бүлэглэхэд:
- 50 хүртэлх малтай өрх 8.3 хувиар,
- 51-200 хүртэлх малтай өрх 4.2 хувиар,
- 201-500 малтай өрх 1.3 хувиар ,
- 501-999 малтай өрх 7.2 хувиар,
- 1000-2000 малтай өрх 26.5 хувиар,
- 2001-ээс дээш малтай өрх 38.0 хувиар буурсан байх юм.
Малчин нэг өрхөд ногдох малын тоо 2023 онд дунджаар 309 болж, өмнөх оныхоос 30 толгойгоор буурсан байна.
Малчин нэг өрхөд:
- Адуу 22,
- үхэр 24,
- тэмээ 2,
- хонь141,
- ямаа 118 ногдож байна.
Нэг малчин өрхөд:
- үхэр 1,
- ямаа 14,
- хонь 16 толгойгоор өмнөх оныхоос тус тус буурчээ. Харин адуу, тэмээний тоо өөрчлөлтгүй байна.
МАЛЧИН ӨРХИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ, аймаг, нийслэлээр, 2023 он
Мал тооллогын 2023 оны дүнгээр малчин өрхийн 82.8 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 74.9 хувь нь телевизортой, 60.0 хувь нь автомашинтай, 49.3 хувь нь мотоциклтой байна. Телевизортой өрхийн тоо 141.7 мянга болж, өмнөх оныхоос 0.5 мянга, автомашинтай өрхийн тоо 113.7 мянга болж, өмнөх оныхоос 5.3 мянгаар өссөн байна. Цахилгааны эх үүсгүүртэй өрхийн тоо 2023 онд 156.7 мянга болж, өмнөх оныхоос 0.4 мянга, мотоциклтой өрхийн тоо 93.3 мянга болж, өмнөх оныхоос 1.8 мянгаар буурчээ.
Манай улсын хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь буюу 298.3 мянган малчид мал аж ахуйн салбарт ажиллаж байна.
Малчдын тоо өмнөх оныхоос 6.7 мянгаар буурсан байна. Нийт малчдын 179.4 мянга нь эрэгтэй, 118.9 мянга нь эмэгтэйчүүд байна. Малчдын тоог аймгаар, өмнөх оныхтой харьцуулан авч үзэхэд:
- Хөвсгөл,
- Хэнтий,
- Орхон аймгууд,
- Улаанбаатар хотод 29 - 99-өөр нэмэгджээ. Бусад аймгуудад 92-801-ээр буурсан байна.
МАЛЧДЫН ТОО, аймаг, нийслэлээр
Нийт малчдыг насны бүлгээр авч үзэхэд:
- 5.9 хувь нь 24 хүртэлх насных,
- 19.8 хувь нь 25-34 насных,
- 28.0 хувь нь 35-44 насных,
- 26.5 хувь, 45-54 насных,
- 13.6 хувь нь 55-64 насных,
- 6.2 хувь нь 65 ба түүнээс дээш насны малчид байна
МАЛЧДЫН МЭДЭЭЛЭЛ, насны бүлгээр, 2023 онд
Малчдын 112.4 мянга нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Даатгалд хамрагдсан малчдын 86.6 мянга нь 25-54 насных байна. Нийт малчдын 147.8 мянга нь зээлтэй байна.
Зээл авсан малчид:
- 25-34 насныхан 18.9 хувь,
- 35-44 насны малчид 31.1 хувь,
- 45-54 насныхан 13.6 хувийг эзэлж байна
Малын тоо өмнөх оныхоос 6.4 саяар буурсан байна.
Төрлөөр авч үзэхэд:
- хонь 3.3 сая,
- ямаа 3.0 сая,
- үхэр162.1 мянгаар буурчээ. Харин:
- адуу 8.6 мянга,
- тэмээ 3.4 мянгаар өссөн байна.
Сүрэгт:
- хонь 45.5 хувь,
- ямаа 38.1 хувь,
- үхэр 8.3 хувь,
- адуу 7.5 хувь,
- тэмээ 0.7 хувийг эзэлсэн байх юм.