Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр энэ өглөө Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0-37 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Үүнээс хамгийн зузаан нь Увс аймгийн Малчин суманд 37 см, Сагилд 32 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29 см, Увсын Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26-28 см, бусад хэсгээр 0-25 см цасан бүрхүүл тогтоод байгаа аж. Ихэнх нутгаар салхи секундэд 3-8 м, говь, талын нутгаар секундэд 10-12 м хүрч ширүүсжээ.
Улаанбаатар хот орчмоор өчигдөр 0.3-0.6 мм, өнгөрсөн шөнө 2 мм цас орсон бөгөөд салхи баруунаас секундэд 3-8 м, өдөртөө -11...-13, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21 градус, бусад хэсгээр -15...-16 градус хүйтэн хоносныг ЦУОШГ-аас мэдээллээ.