-
2019 оны 10 сарын 18
Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдэж Оргил худалдааны төвийн 2-р давхарт иргэд харилцагчиддаа үүдээ нээлээ.
-
2019 оны 10 сарын 17
Монгол улсын ууган арилжааны ХХБанк 29 жилийн ойгоо угтан Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхлээд байна.
-
2019 оны 10 сарын 17
Б.Лхагвасүрэн: Хийсэн ажлаараа “Саарал жагсаалт”-д орох үндэслэлгүй. Хурлаа хийгээд юу гэж зарлахыг мэдэхгүй байна. Ямартай ч "Саарал жагсаалт"-д орохооргүй ажил хийсэн.
-
2019 оны 10 сарын 17
Цахилгаан автомашин дээрээ 12 вольтын нарны үүсгүүр суурилуулж нэг ёсондоо автомашины гэрэлтүүлэг, хөгжим, агаар шүүгч зэрэг дотоод хэрэглээг бүрэн хангах туршилт хийж байгаа юм. Энэ өвөл туршиж үзээд үр дүнгээс нь хамаарч ирэх оноос цахилгаан автомашин дээр нарны дэлгэц суурилуулах үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна.
-
2019 оны 10 сарын 16
Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Хүүхэд залуус, өсвөр үеийг шинжлэх ухаанч хандлагатай болгох, бүтээлч шинэ үеийг дэмжихэд урам зориг төрүүлэх зорилгоор 2019.10.29-ний 10:00 цагт MARSA буюу Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв ТББ, НЗДТГ-тай хамтран Нийслэлийн төв талбайгаас Сансрын бөмбөлөг хөөргөхөөр болсон.
-
2019 оны 10 сарын 16
Монгол Улс дахь агаарын бохирдол ба хэтийн боломжууд: Төсвийн зарлагын шинжилгээний тайланд "2012-2015 онд PM тоосонцрын түвшин буурсан нь Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлснээр эерэг үр дүн. Гэвч агаарын бохирдлын түвшин үүнээс хойш өссөн ба ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээ болон Монгол Улсын Үндэсний стандартуудаас маш олон дахин өндөр хэвээр байна" гэдгийг онцолсон байна.
-
2019 оны 10 сарын 16
Агаар, орчны бохирдлыг бууруулахад 2010-2018 оны хооронд 547,3 тэрбум төгрөг зарцуулсан ч энэ нь ямар ч үр дүнгүй салхинд хийссэн гэдгийг Үндэсний аудитын газраас тогтоосон нь саяхан. Тэгвэл 2020 онд агаар, орчны бохирдлыг бууруулахад 137,6 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгахаар болсон байна. Энэ нь 2019 онд төсөвлөсөн хөрөнгөнөөс даруй 41,1 тэрбум төгрөгөөр илүү юм.
-
2019 оны 10 сарын 15
БНХАУ-ын 148 сая юанийн (55.3 тэрбум төгрөг) буцалтгүй тусламжийн санхүүжилтээр зэсийн баяжмал экспортлох 2, нүүрс экспортлох 10 эгнээ хүнд даацын авто зам, талбай, барилга байгууламж, дэд бүтэц, ногоон байгууламжийн цогцолбор барих төсөл өнөөдрөөс эхэллээ.
-
2019 оны 10 сарын 15
Франц улсын нийслэл Парис хотноо болж буй "ФАТФ" буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурлаар Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна.
-
2019 оны 10 сарын 15
Монгол улсын ууган арилжааны банк ХХБанк нь Картаар төлбөр, тооцоо хүлээн авагч харилцагч байгууллагын 10-р зөвлөгөөнөө “Дижитал Дэвшил” нэрийн дор энэ сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
-
2019 оны 10 сарын 12
Нийслэлийн 380 жилийн ойг угтаж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн байгууллагуудтайгаа хамтран хямдралтай, урамшуулалтай арга хэмжээг зохион байгуулж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой арга хэмжээнүүдийг цаашид зохион байгуулах болно
-
2019 оны 10 сарын 11
Ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум болж нэмэгдүүлсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл ипотикийн зээлд хамрагдах иргэдийн тоо буурсан байгааг эдийн засагчид онцолж байна. Энэ нь улс орны тогтворгүй байдал, иргэдийн худалдан авах чадвар 23 хувиар буурсан, инфляцийн хөөрөгдөл, улсын төсвийг хөөсрүүлсэн байдлаар төсөвлөхөөр бэлдсэн зэрэг асуудал нөлөөлж буйг онцолсон юм.
-
2019 оны 10 сарын 11
Тендер шалгаруулалтын нэр: Суурин компьютер, дагалдах хэрэгсэл худалдан авах
-
2019 оны 10 сарын 11
Төрийн банкны хамт олон АРВАН жилийн ойгоо угтан Гялсбанкны АРВАН харилцагчаа тус бүр НЭГ сая төгрөгөөр урамшуулна.
-
2019 оны 10 сарын 10
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (АНУ-ын ОУХА) болон Монгол Улсын Сангийн яам хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад сайн засаглал болон хуульт ёсыг дэмжсэн, найдвартай, ашигтай, хүртээмжтэй эрчим хүчний, мөн хувийн хэвшилд суурилсан тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулан хоёр орны хамтарсан түншлэлийн гэрээнд нэмэлт 17 тэрбум төгрөг (6.4 сая ам.доллар) олгохоор тусгасан талаар АНУ-ын Засгийн газраас өнөөдөр зарлалаа.
-
2019 оны 10 сарын 10
Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн зээлийн газрын Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Уянгатай ярилцлаа.
-
2019 оны 10 сарын 10
Дорноговь аймгийн Алтанширээ сумд барьж байгуулах Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажил дуусч, энэ сарын 8-нд нээлтээ хийсэн. Ирэх оноос эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэж мэргэжилтнүүд хэлсэн юм. Бүтээн байгуулалттай холбоотой зарим асуудлаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн захирал Д.Алтанцэцэгээс тодрууллаа.
-
2019 оны 10 сарын 09
Мал аж ахуйн салбарыг түшиглэн малчид, хоршоодыг дэмжих, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, ажлын байраар хангах зорилгоор Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
-
2019 оны 10 сарын 08
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Төслийн зөвлөх компаниар шалгарсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1 тэрбум 236 сая ам.доллар байхаар тооцоо гарсан байна.
-
2019 оны 10 сарын 08
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар найман асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдааныг товлох, Нэрэмжит болгох тухай, нийслэлийн ИТХ-ын шагналаар шагнах тухай гэсэн асуудлыг хэлэлцэв.