Үндэсний №1 цахим худалдааны платформ shoppy.mn-д цахим зээлээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар өдөрт 120 орчим сардаа 4000 гаруй хүсэлт ирдэг.
Гэвч хүсэлт гаргагч иргэдийн 45% нь ямар нэг байдлаар чанаргүй зээлийн түүхтэй байдгаас өөрт хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ цахим зээлээр авах боломжгүй болдог буюу зээл авах хүсэлт нь батлагддаггүй.
Тиймээс Худалдаа хөгжлийн банк болон shoppy.mn хамтран “Монгол банк”-наас Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх багц арга хэмжээний нэг хэсэг болох Чанаргүй зээлийн түүхийг нэг удаа сайжруулах арга хэмжээнд иргэн бүрийг идэвхтэй оролцохыг уриалан доорх зөвлөгөөг хүргэж байна.
Зээлийн түүх сайжруулах арга хэмжээнд хэрхэн хамрагдах вэ?
Монголбанкнаас таны чанаргүй зээлийн түүхийг 1 удаа хэвийн болгох бөгөөд дараах 2 нөхцөлтэй.
1. Өмнө нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалтай хаагдсан нэг зээлийн түүхтэй бол таны зээлийн түүхийг автоматаар сайжруулна.
2. Одоо хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалтай зээлийн үлдэгдэлтэй бол 2021.06.30-ны өдөрт багтаан зээлээ хаасан тохиолдолд зээлийн түүхийг сайжруулах боломжтой.
Та зээлээ төлж хаахдаа та дараах зүйлсийг анхаараарай.
- Зээл хаах дүнгээ мэдэхгүй байгаа тохиолдолд зээл авсан банкны салбар руу хандан мэдээлэл авах;
- Төлөлт хийсний дараа интернет банк болон зээл авсан салбараараа дамжуулан зээлээ амжилттай төлж хаасан эсэхээ баталгаажуулах;
Та өөрийн чанаргүй зээлийн түүхийг сайжруулах энэхүү нэг удаагийн боломжийг бүү алдаарай. Таны санхүүгийн аялалд амжилт хүсье.