-
2024 оны 6 сарын 25
Голомт банк харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэн улс орон даяар үйл ажиллагаа явуулж буй салбарынхаа тоог нэмэгдүүлэн банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү хүртээмжтэй хүргэхийг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн иргэд, харилцагчдад банкны үйлчилгээг илүү ойртуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх “NM Tower”-т өнөөдөр шинэ салбараа нээлээ.
-
2024 оны 6 сарын 21
Үндэсний брэнд Т картын хэрэглээг өргөжүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарц бий болгох ажлын хүрээнд Монголбанк болон Хонконг улсын EFT Solutions компани хооронд 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
-
2024 оны 6 сарын 18
Он гарсаар манай улс нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад арав гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.
-
2024 оны 6 сарын 18
Худалдаа хөгжлийн банкнаас жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт хөтөлбөр үргэлжилсээр байна. Өнгөрсөн хугацаанд Хуримтлалтай Монгол аянаараа дамжуулан 2,000 гаруй харилцагчаа 100,000₮ - 2,000,000₮ -р урамшуулж, 20 гаруй харилцагчаа гадаадад аялуулан 4 жилийн хугацаанд 5 дахь харилцагчийнхаа гал голомтыг бадраах, байр бэлэглэсэн.
-
2024 оны 6 сарын 13
"Тавантолгой төмөр зам" ХХК нь төмөр замын суурь бүтцээр 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн байдлаар өссөн дүнгээр 1.5 сая тонн ачаа тээвэрлэлээ.
-
2024 оны 6 сарын 11
Сар бүр 1000 хүний данс зузаардаг Happy pay сугалаат хөтөлбөр үргэлжилсээр байна. Бритто картаа уншуулаад cashback -аа аваад, дээрээс нь сугалаагаа цуглуулаад сар бүр ёндоогоо үзээрэй
-
2024 оны 6 сарын 10
Төрийн банк 15 жилийн ойгоо угтан Гялсбанк үйлчилгээ ашиглан гүйлгээ хийсэн 10 харилцагчийг iPhone15 Pro Max гар утасны эзнээр тодруулах урамшуулалт аяныг 2024 оны 3 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд зарласан.
-
2024 оны 6 сарын 10
Дэлхийн эдийн засгийн хуваагдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх нь” салбар хэлэлцүүлэгт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хорватын Төв банк, Унгарын Төв банкны Ерөнхийлөгчид, Сингапурын их сургуулийн Лии Куаныгийн Их Сургуулийн Төрийн бодлогын сургуулийн захирал, БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн Санхүүгийн сургуулийн Assciate Dean, UBS банкны стратегийн захирал нарын хамт оролцлоо.
-
2024 оны 6 сарын 08
2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар своп хэлцлийн ашиглалтын үлдэгдэл 6 тэрбум юань болж 2016 оны эцсийн түвшнээс 2 дахин бууруулж ажиллалаа.
-
2024 оны 6 сарын 07
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, Дорнод аймаг дахь “Чойбалсан дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх” төслийн нээлт энэ сарын 6-н буюу Пүрэв гарагт боллоо. Энэ нь тус банкнаас эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд санхүүжүүлсэн найм дахь амжилттай төсөлд тооцогдож байна. Төслийн талаар Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Ж.Батаатай ярилцлаа.
-
2024 оны 6 сарын 06
"Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн нээлт өнөөдөр боллоо.
-
2024 оны 6 сарын 05
Мэндчилгээ
-
2024 оны 6 сарын 05
Эрдэс баялгийн салбар нь улсын нийт экспортын 92 гаруй хувийг бүрдүүлдэг эдийн засгийн голлох салбар бөгөөд тус салбарын импорт нь нийт импортын 23 орчим хувийг бүрдүүлж байна.
-
2024 оны 6 сарын 04
Монголбанк 2024 оны тавдугаар сард 1,866.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 6.1 тонн үнэт металл худалдан аваад байна.
-
2024 оны 6 сарын 04
Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөрт багтаан анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэсэн.
-
2024 оны 6 сарын 03
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн энэ өдөр /2024.06.02/ “Чингис хаан” Үндэсний музейд “Банк-100” гэрэл зураг, мөнгөн тэмдэгт, маркийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
-
2024 оны 5 сарын 31
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк болон Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл, хөтөлбөрт банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
-
2024 оны 5 сарын 27
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрчээ.
-
2024 оны 5 сарын 25
Төрийн банкнаас санаачлан хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийг Нийслэлийн 6 дүүргийн харьяа ЖДҮ-ийг дэмжих Инкубатор төв, Хаан Даатгал ХХК, Үндэсний Давхар Даатгал ХК болон Төв Азийн Зам ХХК-ууд хамтран зохион байгуулж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесээ амжилттай бойжуулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллав. Хөтөлбөрт нийслэлийн 120 орчим бизнес эрхлэгчид хамрагдсан нь сургалт авч, бизнесээ өргөжүүлэх, мэргэжлийн баг хамт олноос зөвлөгөө авах хүсэлтэй харилцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг илтгэж байна.
-
2024 оны 5 сарын 21
Төрийн банк “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ 2024” аяныг энэ сарын 18-ны өдөр орон даяар эхлүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумдад байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэдэг уламжлалтай. Өнгөрсөн бямба, ням гарагт үргэлжилсэн тус аяны хүрээнд орон даяар нийт 7000 гаруй га талбайгаас 800 тонн хог хаягдал цуглуулжээ.