-
2024 оны 10 сарын 03
Голомт банк болон Голомт капитал үнэт цаасны компани хамтран энэ сарын 2, 3-ны өдрүүдэд нээлттэй ажлын байрны өдөрлөг зарлалаа. Бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн тэлж байгаатай холбогдуулан шинээр 100 гаруй ажлын байр зарласан бөгөөд “Job fair 2024” өдөрлөгийн үеэр нээлттэй ажлын байрны мэдээллийг танилцуулахаас гадна ажил горилогчид 10 секунд зарцуулаад ажилд орох хүсэлтээ цахим хэлбэрээр илгээх боломжийг бүрдүүлжээ.
-
2024 оны 10 сарын 02
“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяныг Улаанбаатар хотын Налайх дүүрэгт нээлээ. Хуримтлалыг хэвшил болгох, улмаар хуримтлалын ач холбогдлыг хүүхэд, залуучуудад ойлгуулахыг зорьдог тус аяныг арилжааны банкууд 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бол 2017 оноос хойш Монголбанк төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нэгдсэн байдлаар жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
-
2024 оны 10 сарын 02
Монгол улсын эдийн засагт эргэлдэж буй 4 төгрөг тутмын 1, олон улсад худалдаалагддаг 10 бараа тутмын 9 нь Эрдэс баялгийн салбартай холбоотой. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тулгуур салбар бөгөөд тус салбарын тогтвортой байдал нь манай эдийн засгийн тогтвортой байдалтай шууд хамааралтай байдаг.
-
2024 оны 10 сарын 02
Голомт банк иргэд, харилцагчдынхаа ирээдүйдээ хөрөнгө оруулж, санхүүгийн дархлаатай болоход нь дэмжих “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг 2024.05.15-2024.08.31-ний хооронд амжилттай хэрэгжүүлж дууссан. Бид “Хадгаламжтай аялал” аянаар дамжуулан харилцагч таны хуримтлуулах зуршлыг үргэлжлүүлэн дэмжихээр Ойрхи Дорнодыг зорих ээлжит аялалдаа гарахад бэлэн боллоо.
-
2024 оны 9 сарын 27
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Энэ үеэрээ тэрбээр “Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь эдийн засаг, инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад голлон чиглэнэ” гэдгийг онцлов.
-
2024 оны 9 сарын 27
Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлтэл Монголбанк үргэлжлүүлэн авч явах тухай УИХ-ын тогтоол гарахдаа эргэн төлөгдсөн хэмжээгээрээ ипотекийн зээлийн санхүүжилтийг хийхээр заасан. Эргэн төлөлтийн хэмжээ жилдээ 500 тэрбум төгрөг байгаа нь Монголбанкны эх үүсвэр юм. Харин арилжааны банкууд жилд 200-250 тэрбум төгрөгийг гаргадаг байна.
-
2024 оны 9 сарын 26
Fitch Ratings олон улсын үнэлгээний байгууллагаас зургаа дахь жилдээ зохион байгуулсан “Fitch on Mongolia 2024” арга хэмжээ энэ оны 9-р сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр олон улсын болон дотоодын санхүүгийн салбарын мэргэжилтнүүд Монгол Улсын өнөөгийн болон ирээдүйн нөхцөл байдал, хөрөнгийн зах зээл, тогтвортой санхүүжилтийн боломжууд зэрэг сэдвээр хэлэлцүүлгүүд зохион байгуулсан юм.
-
2024 оны 9 сарын 25
Голомт банкнаас иргэд, харилцагчдынхаа хадгалах зуршлыг дэмжиж, санхүүгийн дархлаатай болоход нь туслах “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг 2024.05.15-2024.08.31-ний хооронд амжилттай хэрэгжүүллээ.
-
2024 оны 9 сарын 25
Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ.
-
2024 оны 9 сарын 24
Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк болон Монголын шилдэг үнэт цаасны Голомт капитал компани нь бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн тэлж байгаатай холбогдуулан +100 ажлын байр шинээр зарлалаа.
-
2024 оны 9 сарын 23
Чулуун нүүрсний экспортын мэдээллийг танилцууллаа.
-
2024 оны 9 сарын 23
Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2024 оны 9-р сарын 19-ний өдөр боллоо. Хурлаар Монголбанкны Дотоод аудитын газар (ДАГ)-ын 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг сонслоо.
-
2024 оны 9 сарын 23
Худалдаа Хөгжлийн Банк Япон улсын орон нутгийн томоохон банк болох Чиба банктай хамтран хоёр банкны харилцагч байгууллагуудын өргөн хүрээний бизнес түншлэлийн уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү бизнес уулзалтыг ХХБ Чиба банктай хамтран жил бүр зохион байгуулдаг.
-
2024 оны 9 сарын 22
2025 оны төсвийн төсөлд малчдыг дэмжих чиглэлд хэдэн төгрөгийн төсөв суулгасан талаарх мэдээллийг танилцуулж байна.
-
2024 оны 9 сарын 20
Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Тус төслийн танилцуулгад хүнсний хангамжийг нэмэгдүүлэхтэй холбоотой төслүүдэд хэдэн төгрөгийн төсөв суулгасан талаарх мэдээллийг хүргэе.
-
2024 оны 9 сарын 19
Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+” төлөвийг “Тогтвортой” болгож шинэчилснээ 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зарлав.
-
2024 оны 9 сарын 18
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний наймдугаар сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан юм.
-
2024 оны 9 сарын 17
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (11.4%) их наяд төгрөгөөр өсжээ.
-
2024 оны 9 сарын 13
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 9 дүгээр сарын 10, 13-ны өдрүүдэд хуралдлаа. Тус хурлын шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
-
2024 оны 9 сарын 13
Голомт банкнаас жижиг, дунд бизнесийг дэмжих, бизнесийн уялдаа холбоог сайжруулах, бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын жишигт нийцүүлэн хүргэхэд онцгой анхааран ажиллаж буй. Энэ хүрээнд хэрэгжүүлэх банкны зорилго зорилт, стратегийг дараагийн шатанд гаргахад жижиг дунд бизнесийн үзүүлэх нөлөө, бизнес эрхлэгчдийн оролцоог нарийн тодорхойлох, тэдэнд чиглэсэн өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хөтөлбөрүүдийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаандаа “Жижиг дунд бизнесийн 3600” үнэлгээг хийлгэхээр Олон Улсын Санхүүгийн Корпорац /IFC/-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.